Трамп ахлах сургуулийн багш нарыг буутай болгохыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Трамп ахлах сургуулийн багш нарыг буутай болгохыг санал болгов

Трамп ахлах сургуулийн багш нарыг буутай болгохыг санал болгов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дунд ургуулиудад гарсан буутай халдлагын хохирогчдын ар гэрийнхэн болон багш, сурагчидтай өчигдөр /2018.02.21/Цагаан ордонд уулзжээ. Уулзалтын үеэр Трамп "Цаашид сургуулиудад ийм халдлага гарахаас сэргийлэхийн тулд багш нарыг зэвсгээр хангах хэрэгтэй " гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Флорида мужийн Паркланд хотын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд сургуулиасаа хөөгдсөн 19 настай Николас Круз 17 сурагчийг буудаж, хөнөөсөн хэрэг гарсны дараа багш, сурагчид болон эцэг, эхчүүд галт зэвсэг эзэмших эрхийн тухай хуулийг чангатгахыг шаардсан билээ.

Трамп хэлэхдээ багш, сурган хүмүүжүүлэгчдийг буу авч явж байна гэж хэн ч сэжиглэхгүй. Багш нарыг тусгай сургалтад хамруулсан ч болно. Тэгвэл сургууль цаашид буутай халдлагын бүс байхаа болино” гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Флоридагийн ахлах сургуульд гарсан халдлагын дараа хагас автомат бууг бүрэн автомат болгодог нэмэлт тоноглолыг худалдаалахыг хориглох тухай санал гаргасан юм.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж