П.Орхон, Э.Гантуяа нар нэгдүгээр сарын шилдэгт нэр дэвшив

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

П.Орхон, Э.Гантуяа нар нэгдүгээр сарын шилдэгт нэр дэвшив

П.Орхон, Э.Гантуяа нар нэгдүгээр сарын шилдэгт нэр дэвшив

Монголын Үндэсний Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор сарын шилдэг тамирчинг тодруулж байгаа билээ. Тэгвэл 2018 оны анхны сарын шилдэг тамирчинд ‘Бага дэлхийн аварга’ гэгддэг Иван Ярыгиний “Алтан Гранпри”-д гурав дахиа аваргалсан, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, мөнгөн медаль хүртсэн ОУХМ Энхбатын Гантуяа нар нэр дэвшив. Тэдэнтэй хамт Усанд сэлэлтийн Монгол Улсын таван рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, Сөүлийн нээлттэй тэмцээнд хоёрдугаар байрт орж, “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрхээ баталгаажуулсан, гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар нэр дэвшээд байна. Сарын шилдэг тамирчинг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг бөгөөд хураалт хоёрдугаар сарын 25-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш нь ялагчийг албан ёсоор зарлана. Хэрэв та бүхэн сарын шилдэг тамирчинд https://mnoc3.typeform.com/to/iRaj1N линкээр орж саналаа өгөөрэй.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж