
Олимпийн аварга Сэмми Ванжиру энэ сарын 25-нд Лондон хотноо болох Лондонгийн марафон гүйлтэд оролцохоор хувийн онгоцоор нисэх болжээ. Энэ ням гаригт болох тус тэмцээнд оролцох зарим тамирчид Исландад дэлбэрсэн галт уулын үнсэн үүлний улмаас Лондон хот руу нисэх боломжгүй байгаа учир тэмцээнийг өнжихөд хүрээд байгаа юм. Харин өнгөрсөн жилийн аварга Ванжиру Кенийн бусад тамирчдын хамт хувийн онгоцоор Лондонгийн зүг нисэх гэнэ. Тэд Кениэс гарч, Найроб хүртэл аяллын автобусаар яваад тэндээсээ Испаниар дамжин Лондон руу хувийн онгоцоор нисэх шийдвэрт хүрчээ.
Ванжиругийн хамт марафон гүйлтийн дэлхийн аварга Абель Кируй, Данкан Кибет, Эммануэль Мутай нарын шилдэг тамирчид Лондонг зорих бололтой. Тэдний хамт мөн Этоп болон Эритреу улсын марафончид ч хамт нисч магадгүй гэнэ.
С.Цэлмэг