Японы бүсгүйчүүд багийн уралдаанд алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Японы бүсгүйчүүд багийн уралдаанд алтан медаль хүртлээ

Японы бүсгүйчүүд багийн уралдаанд алтан медаль хүртлээ

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. 

Гүйлтийн тэшүүрийн багийн хөөх уралдаанд олимпийн рекорд хоёронтоо шинэчлэгдлээ. Урьдчилсан шатанд Нидерландын бүсгүйчүүд 2 мин 55.61 сек-н амжилтаар олимпийн рекордыг шинэчилсэн бол шигшээ уралдаанд Японы баг Нидерландын бүсгүйчүүдийн амжилтыг 1.72 сек-ээр урагшлуулан олимпийн рекордыг дахин шинэчилж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

М.Такаги, А.Сато болон Н.Такаги нараас бүрдсэн Японы багийн хөөх уралдааны баг тамирчид олимпийн аварга цолыг хүртсэн бол Нидерланд мөнгө, АНУ хүрэл медаль хүртжээ. Өмнө нь энэ төрөлд Герман, Нидерландын бүсгүйчүүд аваргын алтан медалийг хүртэж байсан бол япончууд анх удаагаа багийн хөөх уралдаанд олимпийн аварга боллоо. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж