Өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчид

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчид

Өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчид

Норвегийн гүйлтийн цанын шилдэг тамирчин М.Бьорген эмэгтэй ойрын зайн буухиа уралдаанд хүрэл медаль хүртснээр өвлийн олимпийн наадамд хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж байна. Үүнтэй холбогдуулан өвлийн олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя. Гэхдээ гүйлтийн цанын М.Бьорген болон гүйлтийн тэшүүрийн И.Вюст нар медалийн тоогоо нэмэх боломжтой. Тэдний Пёнчаны олимпийн наадам дахь тэмцээн бүрэн дуусаагүй байна.

  1. М.Бьорген (Норвеги, гүйлтийн цана) 7 алт, 4 мөнгө, 3 хүрэл нийт 14 медаль
  2. О.Бьорндален (Норвеги, биатлон) 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 13 медаль
  3. Б.Дэли (Норвеги, гүйлтийн цана) 8 алт, 4 мөнгө нийт 12 медаль
  4. И.Вюст (Нидерланд, гүйлтийн тэшүүр) 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 11 медаль
  5. Р.Сметанина (Орос, гүйлтийн цана) 4 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 10 медаль
  6. С.Белмондо (Итали, гүйлтийн цана) 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл нийт 10 медаль
  7. Л.Егорова (Орос, гүйлтийн цана) 6 алт, 3 мөнгө нийт 9 медаль
  8. К.Пехштайн (Герман, гүйлтийн тэшүүр) 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль
  9. С.Ернберг (Швед, гүйлтийн цана) 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль
  10. Виктор Ан (БНСУ/Орос, шорт-трейк) 6 алт, 2 хүрэл нийт 8 медаль

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж