Германы хос алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Германы хос алтан медаль хүртлээ

Германы хос алтан медаль хүртлээ

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадам ирэх ням гаригт өндөрлөнө. Өчигдөр боблейн чарганы шийдвэрлэх уралдаан болж, ялагчид тодорсон.

Бобслей чарганы эмэгтэй хоёр хүний төрөлд Германы М.Жаманка болон Л.Буквиц нар 3 мин 22.45 сек-н амжилтаар аваргын алтан медаль хүртлээ. Германы баг дөрвөн гарааны турш жигд сайн уралдаж алтан медалийн болзлыг хангасан. Тэд хоёр болон шийдвэрлэх 4-р гараанд хамгийн бага цагийн амжилт үзүүлснээс гадна 1 болон 3-р гараанд мөн хоёрт орох цагийн амжилтыг хийж чадсан. Харин мөнгөн медалийг хүртсэн АНУ-ын баг тэмцээний эхнээс л Германы багтай өгөө аваатай өрсөлдөж байсан ч шийдвэрлэх 4-р гараанд 3-рт орох цагийн амжилт үзүүлсэн нь тэргүүлэгчийн ард орох шалтгаан болсон байна. Тэгвэл хүрэл медалийг олимпийн хошой аварга К.Хамфрисын баг хүртжээ.

Бобслей чарганы эмэгтэй төрөлд гол фаворитууд бол Хойд Америкийн хоёр төлөөлөл болох Канад, АНУ болон Европ тивийн Герман улсууд юм.

Дашрамд сонирхуулахад хүрэл медаль хүртсэн Канадын К.Хамфрис энэ удаагийн олимпийн наадамд хөнгөн атлетикийн саадтай гүйлтийн тамирчин Ф.Жоржийг хамтрагчаараа оролцуулсан байна. К.Хамфристай хамт ‘Ванкувер-2010’, ‘Сочи-2014’ олимпийн наадамд алтан медаль хүртэж байсан Х.Мойс Пёнчанд хүрэлцэн ирээгүй ажээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж