Пёнчан 2018: Өнөөдрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан 2018: Өнөөдрийн хуваарь

Пёнчан 2018: Өнөөдрийн хуваарь

Пёнчан 2018 өвлийн олимпийн наадам өндөрлөхөд гурван өдөр үлдлээ. Өнөөдөр олон сонирхолтой төрлүүдийн медальтнууд тодорно. Кёрлинг болон хоккейн сонирхолтой тоглолтууд болохоос гадна биатлоны эмэгтэй 4х6 км-ын буухиа уралдаантай. 

Хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуваарь (Улаанбаатарын цагаар)

  • 08:05 мин. Кёрлингийн эрэгтэй Их Британи-Швейцарын нэмэлт тоглолт
  • 09:00 мин. Цанын чөлөөт үзүүлбэрийн эмэгтэй кросс уралдааны урьдчилсан шат
  • 09:30 мин. Сноубордын эмэгтэй биг эйр төрөл (медаль)
  • 10:30 мин. Цанын чөлөөт үзүүлбэрийн эрэгтэй хафпайл уралдаан (медаль)
  • 11:00 мин. Сноубордын параллель жиант слаломын эмэгтэй урьдчилсан шат
  • 11:30 мин. Сноубордын параллель жиант слаломын эрэгтэй урьдчилсан шат
  • 12:10 мин. Хоккейн эмэгтэй шигшээ КанадАНУ-ын тоглолт (медаль)
  • 12:30 мин. Уулын цанын эрэгтэй слалом төрөл (медаль)
  • 14:00 мин. Уулын цанын эмэгтэй комбинэд төрөл (медаль)
  • 18:20 мин. Цанын 2 төрөлтийн багийн 120К/4х5 кмн уралдаан (медаль)
  • 19:05 мин. Кёрлингийн эрэгтэй хагас шигшээ тоглолт
  • 19:15 мин. Шорттрейкийн эрэгтэй 500 метрийн уралдаан (медаль)
  • 19:15 мин. Биатлоны эмэгтэй 4х6 кмн буухиа уралдаан (медаль)
  • 19:25 мин. Шорттрейкийн эмэгтэй 1000 метрийн уралдаан (медаль)
  • 19:50 мин. Шорттрейкийн эрэгтэй 5000 метрийн уралдаан (медаль)

Д.БЯМБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж