Булган аймагт 640 хүүхдийн сургууль барина

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Булган аймагт 640 хүүхдийн сургууль барина

Булган аймагт 640 хүүхдийн сургууль барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гаргаж, нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болжээ.

Өмнөх дугаарт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад баригдах сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаад БСШУС-ын яамнаас Булган аймагт 2018 онд санхүүжүүлэх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав.

“Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн /тендер/ худалдан  авах ажиллагааг Булган аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм.

  1. Сургуулийн барилга, 320 суудал /Булган, Бугат сум/
  2. Сургуулийн барилга, 640 суудал /Булган, Булган сум, 1 дүгээр сургууль/
  3. Сургуулийн барилгын өргөтгөл, 240 суудал /Булган, Тэшиг сум/
  4. Спортын ордны А заалын барилгын их засвар /Булган, Булган сум/

Э.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж