Линдси Вонн өөрийн дархан төрөлдөө түрүүлж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Линдси Вонн өөрийн дархан төрөлдөө түрүүлж чадсангүй

Линдси Вонн өөрийн дархан төрөлдөө түрүүлж чадсангүй

‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн наадам өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Уулын цанын эмэгтэйчүүдийн даунхилл ангиллын медалийн эзэд тодорлоо.

Уулын цанын Дэлхийн цомд дөрвөн удаа түрүүлсэ, дэлхийн хошой аварга, 2010 оны Ванкуверийн олимпийн даунхилл ангиллын алтан медальт гээд байж болох бүхий л шагналын эзэн, АНУ-ын тамирчин Линдси Вонныг мэргэжилтнүүд, тэр дундаа ‘Sports illustrated’ сэтгүүл Пёнчанд уулын цанын даунхилл ангилалд гарцаагүй алтан медаль авна хэмээн таамаг дэвшүүлээд байсан юм. Гэсэн ч тийм зүйл Пёнчанд болсонгүй.

2017 оны Швейцарьт болсон уулын цанын жиант слалом ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээс өөр гаргасан том амжилтгүй Италийн тамирчин София Гожагийн аз од нь гийж, 1 минут 39.22 секундын амжилтаар анхны оролцсон олимпдоо даунхилл ангилалд түрүүлэн, алтан медаль хүртлээ.

Тэгвэл ДАШТ-ий 3 алтан медальт, Норвегийн Рагнхильд Мовинкель тэргүүлэгчээс 0.09 секунд хоцорсноор мөнгөн медаль дээр бууж,  хэд хоногийн өмнө Пёнчанд жиант слалом ангилалд хүртсэн мөнгөн медалиа ихэрлүүлэв. Түүний хувьд уулын цанын эмэгтэйчүүдийн комбинэд ангилалд оролцохоор нэрээ бүртгүүлсэн ба энэ нь амжилт гаргах үндсэн төрөл нь юм.

Сочигийн олимпийг бэртлийн улмаас өнжиж, нүдэндээ нулимс дүүрэн гэртээ үлдэж байсан 2010 оны Вакуверийн олимпийн аварга, АНУ-ын тамирчин Линдси Вонн өөрийн дархан төрөл гэгддэг даунхилл ангилалд №7 дугаарыг сонгон уралдсан ч тэргүүлэгчээс 0.47 секунд хоцрон, бариалснаар хүрэл медалийн болзол хангалаа. Медалийн тавцанд гарсан ч магадгүй Пёнчан түүний хувьд оролцсон сүүлчийн олимп болж байж мэдэх. Учир нь уулын цанын төрөлд уралдаж буй бусад оролцогчдыг бодвол Линдси Вонн харьцангуй ахмад, 34 настай юм.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж