Финлянд бүсгүйчүүд Оросын багийг хожиж, медальд хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Финлянд бүсгүйчүүд Оросын багийг хожиж, медальд хүрэв

Финлянд бүсгүйчүүд Оросын багийг хожиж, медальд хүрэв

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам ирэх ням гаригт өндөрлөнө.

Олимпийн наадмын нээлтийн маргааш буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн хоккейн төрлийн медалийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ.

Квандон ордонд болж буй эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт Финлянд, Оросын олимпийн багийн хооронд өчигдөр  /2018.02.21/ боллоо. Уг тоглолтод финлянд бүсгүйчүүд өрсөлдөгчөө 3:2 онооны харьцаагаар хожиж, олимпийн наадмын гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Финляндын баг 1998, 2010 оны олимпийн наадамд медалийн тавцанд зогсож байжээ.

Аваргын төлөө АНУ, Канадын багууд шалгараад байгаа. Энэхүү тоглолт өнөөдөр болно.

Пёнчаны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хоккейн төрөл сонин ихтэй байгаа. Өмнөд Солонгос болон Хойд Солонгосын хоккейн баг анх удаа өвлийн олимпийн наадамд нэгдэн оролцсон. Хэдийгээр хоёр солонгосын нэгдмэл баг хожил авч чадаагүй ч эсрэг багийн хаалганд хоёр гоол хийсэн амжилтыг үзүүлсэн.

ОДООГИЙН ҮР ДҮН

  • Алтан медаль: ?
  • Мөнгөн медаль: ?
  • Хүрэл медаль: Финлянд
  • IV байр: Оросын олимпийн баг
  • V байр: Швейцарь
  • VI байр: Япон
  • VII байр: Швед
  • VIII байр: Хоёр Солонгосын нэгдмэл баг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж