Сталлоне: Утгагүй яриаг битгий тоо, би амьд

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Сталлоне: Утгагүй яриаг битгий тоо, би амьд

Сталлоне: Утгагүй яриаг битгий тоо, би амьд

Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне таалал төгслөө гэх мэдээлэл хоёр хоногийн өмнөөс цахим сүлжээнд цацагдаж, түүнд нь итгэсэн хүмүүс цөөнгүй байсан бололтой. Хорт хавдрын улмаас хорвоог орхисон гэх мэдээлэлд үнэмшсэн олон мянган шүтэн бишрэгчид нь дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлжээ. 

Тэгвэл дээрх мэдээлэл худал болохыг, пэйж хуудасныхаа дагагчийг нэмэгдүүлэх зорилгоор тараасан сенсаац гэдгийг алдарт жүжигчний бие төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ. Сильвестр Сталлоне ч  өөрөө хариу өгсөн байна.

71 настай Сталлоне инстаграм дахь өөрийн хуудсан дээр эрүүл саруул, аз жаргалтай байгаа гэдгээ илэрхийлж, цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл зүгээр л шуугиан тарих гэсэн зүйл гэдгийг онцлов.

“Энэ утгагүй яриаг битгий тоогоорой. Би нас бараагүй, амьд сэрүүн, аз жаргалтай, эрүүл саруул байгаа. Хэн нэгэнд шанаа өгчих чадал ч надад байна” гэж Сталлоне бичжээ. 

Тэрбээр 1946 оны долдугаар сарын 6-нд төрсөн. 1970-2017 он хүртэлх хугацаанд нийт 54 дэлгэцийн бүтээлд дүр бүтээжээ. 

 

 

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж