Фото финиш талбайн эздийг гонсойлгов

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Фото финиш талбайн эздийг гонсойлгов

Фото финиш талбайн эздийг гонсойлгов

– БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадмын мэдээллийг Монголын Үндэсний олимпийн хороо Пёнчан хотоос мэдээлж байна – 


ЦАНЫН ХАРАЙЛТ: НОРВЕГИЧУУД МЕДАЛИЙН ТООГООР ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

Цанын харайлтын багийн төрөлд Норвегийн шигшээ илт тэргүүлснээр алтан медаль хүртэж, Олимпийн наадмыг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэллээ. Тэдэнтэй ижил алтан медаль хүртэж, хүснэгтийг эхний өдрөөс эхлэн тэргүүлж байсан Германы баг 22,8 оноогоор хоцорч, мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг Польшийн баг авсан байна.

ТЭШҮҮР: ФОТО ФИНИШ ТАЛБАЙН ЭЗДИЙГ ГОНСОЙЛГОВ

Тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн уралдаан сэтгэл догдлуулсан мөчөөр дүүрэн байв. Гол өрсөлдөөн Норвегийн Х.Лоренцен, БНСУ-ын Ча Мин Кю нарын хооронд өрнөж, фото финишийн дүнд Норвеги тамирчин 0,01 секундээр илүүрхэн алтан медаль хүртлээ.



Хүрэл медалийг Хятадын Гао Тингю хүртжээ. Мэргэжилтнүүдийн тооцоонд багтаагүй байсан 2 залуу тамирчдын өрсөлдөөн Олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон гэдгийг онцолъё.


МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

 

 

ОУОХ -ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ‘Пёнчан-2018” Өвлийн Олимпийн наадмын үеэр “Лос Анжелес – 2028” Олимпийн наадам зохион байгуулах хорооны арга хэмжээнд оролцлоо.



Уг арга хэмжээнд тэрээр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Дэд ерөнхийлөгч Анита Дефрантц болон Шинэ Зеландын төлөөлөгч Барри Майстер нартай уулзалт хийж Монгол улсад өвлийн спортыг хөгжүүлэх хамтын ажиллагааны тухай ярилцаж санал бодлоо солилцов.

МОНГОЛ СЭТГҮҮЛЧИЙГ ДЭЛХИЙ ҮНЭЛЭВ

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос 6 болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө. Энэ жилийн хувьд Монгол улсаас Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. 6 дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй билээ.



Энэхүү арга хэмжээнд Пёнчан 2018 наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид байлцав.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж