2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 115,990 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Монгол Шуудан’ (MNP+9.09%) болон ‘Талх Чихэр’ (TCK+1.76%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Э-Транс Ложистикс’ (ETR-15.00%) болон ‘Remicon’ (RMC-15.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20700.56 нэгж болж 3.21 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,509,901,415,334 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ