ОХУ: Олон хүүхэдтэй өрхөд ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

ОХУ: Олон хүүхэдтэй өрхөд ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно

ОХУ: Олон хүүхэдтэй өрхөд ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно

Зургаагаас дээш хүүхэдтэй өрхүүдэд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох хөтөлбөрийг ОХУ-ын Сангийн яам дэмжсэн байна. Энэ хөтөлбөрт нийт 64 банк болон санхүүгийн байгууллага хамрагдах боловч зээлийн дийлэнх хувийг Сбербанк, ВТБ, Абсолют банк олгоно гэж Сангийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Зээлийн сангийн дээд хэмжээ нь 600 тэрбум рубль байхаар Сангийн яам баталжээ. Үүнээс Сбербанк 171,2 тэрбум рубль, ВТБ 106,7 тэрбум рубль, Абсолют банк 46,6 тэрбум рублийн ипотекийн зээл олгох аж. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж