Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгааг судалгаа харуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгааг судалгаа харуулжээ

Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгааг судалгаа харуулжээ

Судалгаа шинжилгээний НАФИ төв, Оросын Бичил санхүүгийн төв, CITI сангийн хамтран хийсэн судалгаа оросуудын тал хувьд нь санхүүгийн мэдлэг дутмаг байгааг харуулжээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 44 хувь нь санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлага байгааг мэдэрдэг гэсэн бол санхүүгийн байгууллагын 68 хувь нь иргэд өөрсдөө бие даан мэдлэгээ сайжруулах ёстой гэж үзжээ.

Мөн санхүү, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдэдээ өгч байгаа зөвлөгөө нь тийм ч ойлгомжтой биш гэж 67 хувь нь хариулсан байна. 39 хувь нь санхүүгийн элдэв луйврын талаар илүү мэдээлэлтэй болох хүсэлтэй гэсэн бол 29 хувь нь хэрэглэгчийн эрхийн талаарх мэдээлэл хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж