Нэг сартай бамбаруушийг аварчээ | News.MN

Нэг сартай бамбаруушийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Нэг сартай бамбаруушийг аварчээ

Нэг сартай бамбаруушийг аварчээ

Нэг сартай гималайн бамбаруушийг үл мэдэгдэх хүмүүс Приморийн байгаль хамгаалагчийн үүдэнд орхиж явсан хэрэг саяхан гарчээ. Түүнийг амьтдыг асран хамгаалах зорилготой байгуулагдсан “Тигр” төвд авчирсан байна. Энэ төв нь Приморийн Алексеевка сууринд байдаг.

“Манай төвд ийм нялх бамбарууш өмнө нь ирж байгаагүй. Нэг сар орчимтой эр бамбаруушийг байгаль хамгаалагчийн үүдэнд үлдээсэн байсан. Бамбарууш 2400 грамм жинтэй ирсэн” хэмээн “Тигр” төвийнхэн ярьсан байна.

Бамбаруушийг дөрвөн цаг тутам угжиж байгаа бөгөөд эрүүл саруул торниж эхэлжээ. Түүнийг бие даах чадвартай болохоор нь ойд тавих бодолтой байгаа аж.

Гималайн баавгай нь цээжээрээ цагаан, хүрэн баавгайг бодвол илүү бараан хар өнгөтэй, хүрэн баавгайнаас бараг хоёр дахин бага биетэй, урт хошуутай, чих нь дугуйдуу байдаг. Зарим тохиолдолд хар баавгай ч гэж бас нэрлэдэг байна. Цээжин дээрх цагаан нь V хэлбэртэй байдаг учраас бас саран баавгай ч гэж нэрлэдэг ажээ. Ой мод ихтэй газар нутагладаг.

“Тигр” төвийг 2012 онд байгуулсан ба түүнээс хойш гэмтэж, шархадсан болон өнчирч хоцорсон амьтдыг асран бойжуулж, байгальд нь буцаан тавих үйлчилгээ үзүүлдэг. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-21 182.253.196.115

Ene er ni yamar hamastaien bidend

Avatar

carlsen 2018-02-21 202.131.225.150

Тэгээд хамаатай мэдээллээ уншилдаа. Тоймгүй олон мэдээнээс дуртайгаа уншаад зайлаа ч ухна минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж