Телевиз, IPTV-ийн алиных нь зөв бэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Телевиз, IPTV-ийн алиных нь зөв бэ?

Телевиз, IPTV-ийн алиных нь зөв бэ?

Өчигдрөөс эхлэн /2018.02.21/ “Скаймедиа”, “Юнивишн” компанийн сувгуудаар “Монгол ТВ” телевизийн бүтээлийг ухрааж, зогсоож, дахин эхлүүлэх боломжгүй болов.

Энэ талаар “Монгол ТВ”, IPTV үйлчилгээ үзүүлэгч компаниудаас мэдэгдэл гаргасан билээ.

“Монгол ТВ” телевизи гаргасан мэдэгдэлдээ “IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг авдаггүй болно. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү” гэсэн байна.

Мөн оператор компаниуд дотоодын контент үйлдвэрлэгчдийнхээ хөдөлмөр зүтгэлийг гадны жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг сануулсан юм.

“Монгол ТВ" телевизийн уг шийдвэрийн талаар иргэд ямар байр суурь илэрхийлж байгааг түүвэрлэн хүргэж байна.

Дашрамд дуулгахад, News агентлаг энэ талаар санал асуулга явуулж байгаа тул уншигч та өөрийн байр сууриа илэрхийлж болно.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж