Малайзын ерөнхий сайдыг элэглэсэн зураач хоригдов

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Малайзын ерөнхий сайдыг элэглэсэн зураач хоригдов

Малайзын ерөнхий сайдыг элэглэсэн зураач хоригдов

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийг элэглэж, алиалагч болгон зурсан зураачид нэг сарын хорих ял оноожээ.

Нажиб Разакийг элэглэсэн зураг онлайнаар цацагдаж, засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаал цуглаанд ашигласан ажээ. Өмгөөлөгчийн мэдэгдсэнээр зураачийг хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хэмээн ял оноосон гэнэ.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак засгийн газрын сангаас олон тэрбумыг шамшигдуулсан хэрэгт холбогдоод байгаа бөгөөд энэ талаар мэдээлсэн сэтгүүлчдийг мөрдөж, хавчиж эхэлсэн байна. Малайзад улс төрчдийг элэглэсний төлөө уран бүтээлч шоронд хоригдож буй анхны тохиолдол энэ биш ажээ. Өмнө нь 2016 онд улс төрийн шог зураач Зунар мөн Ерөнхий сайд Нажиб Разак болон түүний эхнэрийг элэглэсний төлөө баривчлагдаж байжээ.

Эх сурвалж:Agence France – Presse 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж