Ньюс хөтөч: Авлигын төсөөллийн индексийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Авлигын төсөөллийн индексийг танилцуулна

Ньюс хөтөч: Авлигын төсөөллийн индексийг танилцуулна

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1921.02.22 VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөв.

1952.02.22 БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгохоор тогтов.

1996.02.22 Хаврын их түймрийн анхных нь болох түймэр Дорнод аймагт гарав. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн их түймэр 14 аймгийн 155 сумыг хамарч, улсын хэмжээнд 386 түймэр дэгджээ. Түймэрт 10.1 сая га ой хөвч, бэлчээр шатаж, улс, аж ахуй, иргэдэд нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

2013.02.22 Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 300 сая иен буюу 4,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгов.

2014.02.22 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд 8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан 2 тэрбум 845 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргалаа.

2014.02.22 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны их сургууль болгон өөрчлөв.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • "Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний тав дахь удаагийн судалгааны дүнг танилцуулах уулзалт болно. ЭМЯ, НЭМҮТ, НҮБ ХС, УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, бусад төлөөлөгчид оролцоно. "Blue sky"-зочид буудалд болно.

09.30

  • Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно. Энэхүү хурлаар УИХ-аар шинэчлэн батлагдсан Стандартчилал,Техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга болно. Тус хуулийг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчилсэн болно.

10.00

  • МУИС-ийн шинэ Номын сангийн 203 тоотод дэлхий дахины болон Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулах уулзалт болно.
  • Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагаас жил бүр Авлигын төсөөллийн индексийг дэлхий даяар нэгэн зэрэг зарладаг. 2017 оны Авлигын төсөөллийн индексийг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас өнөөдөр танилцуулна. Авлигын төсөөллийн индекс нь тухайн улс орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд авлигад өртсөн байдлыг 100 хүртэлх оноогоор дүгнэдэг. Монгол Улсын хувьд 2016 оны Авлигын индекс 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан нь өмнөх онтой харьцуулахад 15 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Арга хэмжээ "Континентал" зочид буудлын хурлын танхимд болно.

10.30

  • Спортын төв ордны 303 тоот өрөөнд допингийн асуудлаар Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат мэдээлэл хийнэ.

11.00

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн танилцуулгад "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.
  • MN-Мэдээллийн төвд Монголын дугуйн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилт болон дугуйн спортын цаашдын хөгжлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • БТСГ-аас үндэсний спортын наадам болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж