Өчигдөр буюу шинийн 5-наас эхлэн Хятадын орон нутгийг зорьж, ижий аавдаа золгосон иргэд буцан, төмөр замаар зорчигчдын урсгал эрс нэмэгдсэн байна. Хятадын Төмөр замын төв компанийн мэдээлснээр энэ үеэр улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 10.6 сая хүн давхардсан тоогоор төмөр замаар зорчих тооцоо гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Эх сурвалж: CCTV