Засгийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн тайланг сонсоно

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Засгийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн тайланг сонсоно

Засгийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн тайланг сонсоно

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт болдог ч энэ удаад пүрэв гаригт /2018.02.22/ 13.00 цагт товлогдсон байна. 

Хуралдааны үед УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулах аж. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээ болон Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудад авах  зарим арга хэмжээний хэлэлцэхээр товложээ. 

Үүнээс гадна зургаан асуудлаар танилцуулга сонсох бөгөөд үүнд 2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан, 2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулга зэрэг багтаж байна.

Ингээд хэлэлцэх асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.    

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

2.    

УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

3.    

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай*

Ж.БАТ-ЭРДЭНЭ

4.    

Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ц.ДАВААСҮРЭН

Д.СУМЪЯАБАЗАР

5.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

                                         Танилцуулах асуудал

6.     

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар

Ө.ЭНХТҮВШИН

7.     

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар

Г.ЗАНДАНШАТАР

8.     

2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан

Г.ЗАНДАНШАТАР

9.     

2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

10.  

“Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар

Г.ЗАНДАНШАТАР

11.  

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар*

Г.ЗАНДАНШАТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж