Гар тээшинд нуугдсан хүүгийн эцэг шүүхэд дуудагджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Гар тээшинд нуугдсан хүүгийн эцэг шүүхэд дуудагджээ

Гар тээшинд нуугдсан хүүгийн эцэг шүүхэд дуудагджээ

Гар тээшинд нуугдан, Испанийн хилээр нэвтрэхийг завдсан Зааны ясан эрэг улсаас гаралтай найман настай хүүгийн зураг 2015 онд олон улсын хэвлэлд шуугиан тарьсан.

Дээрх хэргийн шүүх хурал Мороккогийн Сеута хотын шүүхэд болсон байна. Прокурорууд хүүг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдаж, амь насыг нь эрсдэлд оруулсан гэж эцгийг нь буруутган, гурван жил шоронд хорих ял төлөвлөж байсан ч ялыг өөрчилж торгууль ноогдуулжээ.

Хүүгийн эцэг Ваттара  “Би хүн наймаалагч биш болохоор шүүх хуралд ирэхдээ итгэл дүүрэн байсан” гэжээ. 2015 оны тавдугаар сард Испанийн цагдаа нар Морокко-Испанийн хил дээр залуу бүсгүй маш хүнд гар тээш авч явааг анзаарч, саатуулан шалгаснаар энэ хэрэг мандсан юм.

Гар тээшийг хэт ягаан туяаны шалгагч төхөөрөмж рүү оруулахад тээшинд өвдгөө нугалан эвхрэн сууж буйг хүний дүрс гарчээ.  Үүнээс өмнө Сеутад гар тээшинд нуугдан хил нэвтрэхийг завдсан тохиолдол гарч байгаагүй юм. Гэвч энэ явдлаас хойш гурван сарын дараа Мороккогийн 27 настай иргэн автомашины арын тээшинд нуугдан хил гарах гэж байгаад амьсгал нь бүтэж амиа алдсан билээ.

2006 онд Испанид хууль бусаар цагаачилсан эцэг эх хоёр хүүгээ тийш нь аваачихын тулд хил гаргагчдад 5,000 евро төлж, түүнийг хилийн цаана хүлээж байжээ. Гэвч тэд хүүг гар тээшинд хийж авч гарах тухай түүнд хэлээгүй гэнэ. Хүү одоо ээжийнхээ хамтаар Парист амьдарч байгаа бол эцэг нь Испанид ажил хийж байгаа ажээ. Испанийн хууль сахиулагчид шүүх хурлын шийдвэр гарахаас өмнө түүнийг тус улсаас гарч явахыг хориглосон байсан юм.

Эх сурвалж: Mailonline

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж