Ж.Мөнгөнсүхийн “Voice” шоунд тэнцээгүй шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Ж.Мөнгөнсүхийн “Voice” шоунд тэнцээгүй шалтгаан

Ж.Мөнгөнсүхийн “Voice” шоунд тэнцээгүй шалтгаан

                

‘SBN’ телевизийн бүтээл ‘Сонголт’ олон ангит кинонд дүр бүтээж олонд танигдсан жүжигчин Ж.Мөнгөнсүх угтаа бол сэтгүүлч мэргэжилтэй гэнэ. Оюутан байхаасаа  кинонд дүр бүтээгээд амжсан тэрбээр сургуулиа төгссөн даруйдаа ‘Эмоци’ продакшны жүжигчин болж хэсэг уран бүтээл туурвиж байсан ч удалгүй хамтлагаасаа гарсан юм. Одоо “Отгонтэнгэр” их сургуульд маркетингийн албаны дарга хийж байгаа.

Тэрбээр “The voice of  Mongolia” шоу нэвтрүүлгийн өнгөрсөн ням /2018.02.18/  гарагийн дугаарт орсон ч харамсалтай нь тэнцээгүй юм. Харин энэ талаар өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ. ‘Энэ хорвоод хүн болж ирснээр олон зүйлд өөрийгөө сорьж, чадах хэрээрээ өөрчлөгдөж байхыг хүсдэг. Нэгэн хэвийн нэг хэвэнд цутгасан юм шиг амьдрах утгагүй шүү дээ. Тэгээд ч дуулах их дуртай учраас дэлхийн хэмжээний энэ тайзан дээр гарч үзэхийг хүссэн.1000 гаруй оролцогчдоос сонгогдож 110-т багтан BLIND AUDITION-д оролцож чадсан нь надад амжилт байлаа. Гэхдээ хэзээ ч бууж өгч шантрахгүй, энэ шоу дараачийн олон ажлын минь эхлэл болох гүүр байгаасай.Удахгүй олон зүйлээр уулзах болно…’ хэмээжээ.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж