Мөсний шинэ гүнж Алина Загитова

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Мөсний шинэ гүнж Алина Загитова

Мөсний шинэ гүнж Алина Загитова

-Тэрбээр БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадмын уран гулгалтын богино үзүүлбэрийг тэргүүлж явна-

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадмын уран гулгалтын хамгийн үзүүштэй төрлийн нэг болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр богино үзүүлбэрээр эхэллээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар Оросын олимпийн багийн оролцогчид онцгойрч байна.

Богино үзүүлбэрийг Алина Загитова 82.92 оноогоор тэргүүлж эхэлсэн бол Евгений Медведева 81.61, Канадын Кэйтлин Осмонд 78.87 оноогоор хоёр, гуравдугаар байрт бичигдлээ. Японы уран гулгагч Сатако Мияхара, Сакамото нар 4-5-р байрт эрэмбэлэгдсэн бол дэлхийн аварга, ‘Сочи 2014’ олимпийн наадмын хүрэл медальт Италийн Каролина Костнер 73,15 оноогоор зургадугаар байрт бичигдлээ. Костнер энэ жил 31 нас хүрч байна. 

БНСУ-ын залуу уран гулгагч Чо Да Бин 67,77 оноо авснаар 8-р байрт орсон бөгөөд тэрээр үзүүлбэртээ сэтгэл хангалуун байжээ. Нийт 30 уран гулгагч оролцсоноос 24 нь нөгөөдөр (2018.02.23) болох чөлөөт үзүүлбэрт оролцох боллоо.

Алина Загитова гэж хэн бэ?

  • Өвлийн олимпийн шинэ одоор тодорч байгаа Оросын уран гулгагч Алина Загитовагийн тухай ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.  Охин 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотод төрсөн.  Өдгөө 16 настай.  Тэрбээр айлын том охин бөгөөд дүү Сабина мөн уран гулгалтаар хичээллэдэг.  Мөсөн ‘тайзан’ дээр таван настайдаа гарсан түүнийг Пёнчаны олимпийн шинэ од хэмээн нэрийдэж байна. Мөсний гүнжийн төлөө өрсөлдөж байгаа Пёнчаны олимпийн гол өрсөлдөгч Евгения Медведеватай дотно найзууд. Учир нь тэд нэг дасгалжуулагчийн шавь нар. Алинагийн эцэг хоккейн дасгалжуулагч учраас охин чөлөөт цагаараа хоккей үзэх, зураг зурах дуртай гэнэ. Алина Загитова өнгөрсөн долоо хоногт багийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Харин түүнтэй өрсөлдөх олон хүчтэй өрсөлдөгч байсан ч Загитовагийнх төгс байжээ. Тэр хэдхэн минутын дотор Евгений Медведевагийн үзүүлсэн амжилтыг ахиулж, дэлхийн рекордыг шинэчилсэн. Үзүүлбэрээ үзүүлсний дараа Загитовагийн сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Тэрбээр дэлхийн рекордыг тогтоосон гэдгээ ч анзаараагүй аж.

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА ЕВГЕНИЙ МЕДВЕДЕВА

  • Дэлхийн чансааг тэргүүлж буй Евгений Медведев 18 настай. Түүнийг олимпийн наадмын өмнө Пёнчанд түрүүлнэ гэж таамаглаж байсан ч тэрбээр Москват болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд Алина Загитовад ялагдан мөнгөн медаль дээр буусан юм. Тиймээс мэргэжилтнүүд 15 настай охинд анхаарлаа хандуулсан.Тэд өнөөдөр богино үзүүлбэрт гайхалтай байлаа. Алина Загитова 82.92 оноог авсан бол Евгений Медведев 81.61 оноотой. Харин тэдний ард бичигдэж буй тамирчин бол Канадын Кэйтлин Осмонд бөгөөд тэрбээр 78.87 оноог авсан. Тэгэхээр гол өрсөлдөөн орос охидын оронд өрнөнө. Мэдээж хүрэл медалийн төлөө Канадын Осмонд болон Япон охид ширүүн өрсөлдөх нь дамжиггүй. Тэд бүхий л боломжоо чөлөөт үзүүлбэрт ашиглах л үлдлээ. 

Алина, Медведева хоёрын хэнийг олимпийн тэнгэр ивээхийг Баасан гаригт харах үлдэж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн гоё үзүүлбэр энэ болох болов уу гэсэн хүлээлт дэлхийн сая, сая үзэгчдэд байна. 

 Алина Загитова (ОХУ)

 

Богино үзүүлбэрийг Алина Загитова 82.92 оноогоор тэргүүлж эхэллээ.

 Алина Загитова (ОХУ)

Оросын олимпийн багийн оролцогч Евгений Медведева 81.61 оноогоор хоёрдугаар байрт бичигдлээ.

Оросын олимпийн багийн оролцогч Евгений Медведева 81.61 оноогоор хоёрдугаар байрт бичигдлээ.

Оросын олимпийн багийн оролцогч Евгений Медведева 81.61 оноогоор хоёрдугаар байрт бичигдлээ.

 Канадын Кэйтлин Осмонд 78.87 оноогоор гуравдугаар байрт бичигдлээ.

Сатако Мияхара (Япон) 75.94 оноогоор 4-т бичигдлээ.

БНСУ-ын залуу уран гулгагч Чо Да Бин 67,77 оноо авснаар 8-р байрт жагслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж