“Маш нууц 2” киноны дуу “Үеийн үед” цацагдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

“Маш нууц 2” киноны дуу “Үеийн үед” цацагдаж эхэлжээ

“Маш нууц 2” киноны дуу “Үеийн үед” цацагдаж эхэлжээ

 “Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол,
Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол
‘ хэмээх сэтгэл шимшрүүлсэн үгстэй ‘Үеийн үед’ дуу  өчигдрөөс /2018.02.20/ эхлэн олны хүртээл боллоо.  

Эх орноо бүрэн бүтнээр нь авч үлдсэн зоригт баатруудынхаа гавьяат үйлсийг Монгол түмэн минь үеийн үед санаж явах учиртайг сануулж, ойлгуулсан энэхүү дууг ‘Маш нууц 2’ буюу ‘Байтаг Богд’ уран сайхны кинонд зориулан бүтээж, дүрсжүүлсэн байна.

Энэхүү дууны шүлгийг СТА Х.Соёмбо бичиж, аяыг СТА О.Хүрэлбаатар хийсэн бөгөөд дуучин Б.Энхсайхан сонсогчдын сонорт хүргээд байна. “Байтаг богд” уран сайхны киноны албан бус трейлер хоёрдугаар сарын 8-ны өдөр цацагдаж байсан юм. Харин уг кино  гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

‘Фантастик’ продакшны уран бүтээл болох  “Маш нууц 2” уран сайхны киноны арван баатрын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, н.Баярмагнай, н.Содбаяр нар бүтээжээ. Мөн зарим дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид тоглосон байна

Кинонд 1950 оны үйл явдлыг харуулах юм. Үйл явдлын хэсгээс товчхон дурдвал БНМАУ-ын баруун хилийн дагуух бүс нутагт Хятадын Дундад иргэн улсын Гоминданы цэргийн халдлага тасралтгүй үргэлжилж байсан үед эх орныхоо дархан хэлийг амиараа хамгаалсан  арван баатар хилчний тухай өгүүлэх юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж