Сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна

Сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна

Дорноговь аймгийн Замын-Үүдээс өнгөрсөн 2017 онд сургуульдаа явахаар гэрээсээ гарсан найман настай охин өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Түүнийг ар гэрийнхэн нь одоо ч хайсан хэвээр, охины зүгээс сураг чимээ гараагүй байгаа билээ. Тэгвэл арван настай хүү өчигдөр гэрээсээ гараад ор сураггүй болсон талаарх мэдээлэл ОБЕГ-т иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн малчны 10 настай хүү нь хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага  өчигдөр  22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, зургаан автомашинтай  эрэл эхлүүлсэн ч олоогүй тул өнөөдөр эрж хайх ажиллагааг өнөөдөр үргэлжүүлж байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Биргэн 39 настай Ө хоёрдугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт Баян-Уул сумаас Цагаан-Овоо сум руу “Верна” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон байна. Аймгийн онцгой байдлын газрын ажилтнууд түүнийг  Баруун-Ар булаг гэдэг газар  автомашинтайгаа шатаж нас барсан байсныг олж, цогцосыг нь цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж