Үндсэн хуулийн цэц хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц хуралдана

Үндсэн хуулийн цэц хуралдана

Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн байна. Тэд  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж  үзжээ. Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 9.30 цагаас  нээлттэй хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж