"Пёнчан 2018": Допингийн гурав дахь дуулиан бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

"Пёнчан 2018": Допингийн гурав дахь дуулиан бүртгэгдлээ

"Пёнчан 2018": Допингийн гурав дахь дуулиан бүртгэгдлээ

Пёнчаны олимпийн наадамд допингийн асуудал үргэлжилсээр байна. Энэ удаа шайбтай хоккейн Словени шигшээ багийн тамирчин Жига Егличээс хориотой бодис илрэсэн тул мягмар гаригт үлдсэн тоглолтуудад оролцох эрхийг нь түдгэлзүүлж, 24 цагийн дотор олимпийн хотхоныг орхин явахыг шаардсан байна. Түүний биеэс фенотерол хэмээх бодис илэрсэн бөгөөд энэ нь астматай хүн хэрэглэдэг бэлдмэл ажээ. Тэрээр “астма өвчний холбогдолтой эмийн талаарх зөвлөгөөг үргэлж авдаг. Өнгөрсөн 2017 онд би амьсгалын замын өвчнөө үзүүлэхэд энэ эмийг надад өгсөн. Харамсалтай нь олимпийн үеэр амстма өвчинд зориулагдсан эмний жагсаалтыг шалгаагүй байсан. Өөрийн хайхрамжгүй байдлаас болж ийм байдалд хүрсэндээ багийнхнаасаа уучлалт гуйж байна. Би допингийн эсрэг журмыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Гэхдээ Ж.Егличийн хувьд тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бөгөөд Словний шигшээ баг олимпийн тоглолтоо өндөрлүүлсэн. Ийнхүү Тивийн хоккейн лигийн “Словени Братислава” багийн 29 настай тоглогч Ж.Еглич Пёнчаны олимпийн наадмын үеэр допинг илэрсэн гурав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гүйлтийн тэшүүрийн төрөлд өрсөлдөх Японы тэшүүрчин 21 настай Кей Сайто допингийн шинжилгээнд бүдэрч тэмцээн уралдаанд оролцож чадалгүй нутаг буцсан. Дараагийнх нь кёрлингийн холимог багийн төрөлд хүрэл медаль хүртээд байсан Оросын А.Крушелницкигийн шинжилгээнээс мелодин элэрсэн хэмээн шуугиж байна. А.Крушелницки өөрийн эхнэр, энэ удаагийн олимпийн наадмын сошиал “од” болоод буй А.Брыгзаловагийн хамтаар хүрэл медаль хүртээд байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж