Хойд Солонгосын хакерууд удахгүй том халдлага үйлдэхээр бэлтгэж байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Ким Жон Уны бэлтгэсэн кибер тонуулчид сүүлийн хэдэн жилийн хугацаанд асар олон том халдлага явуулсны нэг нь 2014 оны “Sony Pictures”-д халдсан явдал юм. Хойд Солонгосын хакеруудын гол зэвсэг нь Windows үйлдлийн систем бүхий компьютеруудад асар хурдтай нэвтэрч, шифрлдэг WannaCry вирус юм.
Хойд Солонгосын хакерууд ээлжит халдлага үйлдэх тохиромжтой цагийг хүлээж байгаа гэж шинжээчид анхааруулжээ. Пхеньяны эрх баригчид жирийн иргэдэд интернэт ашиглахыг хориглодог боловч Өмнөд Солонгосын технологийн дэвшлийг гүйцэж, кибер арми бэлтгэхэд асар их цаг хугацаа, мөнгө зарцуулж байгаа ажээ.
Компьютерын хамгаалалтын системийг асар өндөр ханатай зүйрлэх юм бол хакерууд тэр хананаас ямар нэгэн нүх олж, түүгээр гарч чаддаг. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол” хэмээн АНУ-ын кибер хамгаалалтын “FireEye” компанийн мэргэжилтэн хэлжээ.
Шинжээчид 2014 онд “Sony Pictures” болон 2016 онд Бангладешийн төв банкнаас 81 сая ам.доллар дээрэмдсэн халдлагыг хакеруудын Лазарус бүлэглэлийг Хойд Солонгосын эрх баригчидтай холбоотой гэж сэжиглэдэг. Тэднийг мөн 2017 онд дэлхий даяар асар олон компани, банк, эмнэлгүүдийг хакердсан WannaCry халдлагыг зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.
Тэд мөн Хойд Солонгост эдийн засгийн хориг тавьсан Японы компанийг хакердсан юм.
Эх сурвалж: The Washington Post