Сэм авгын бүсгүйчүүд Скандинавын хойгт тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Сэм авгын бүсгүйчүүд Скандинавын хойгт тэргүүллээ

Сэм авгын бүсгүйчүүд Скандинавын хойгт тэргүүллээ

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны олгох эхний тэмцээн болох “Клиппан Опен” хоёрдугаар сарын 16-18-нд Шведийн Клиппан хотод боллоо. Тэмцээнд 20 орны 135 тамирчин 10 жинд өрсөлдсөнөөс АНУ-ын бөхчүүд 153 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Япон 147, ОХУ 134 оноогоор удаалав.

Хүнд жинд Риогийн олимпийн аварга Эрика Вейбе (Канад), дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэй (АНУ), дэлхийн аварга Ясемин Адар (Турк), Алине Фокен (Герман), олимп, дэлхийн медальт Эльмира Сыздыкова, Эпп Мае (Эстони) тэргүүтэй олон шилдгүүд хүч үзсэнээс Аделине Грэй түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд өнгөрсөн жил ялагдлын гашуун амсаагүй явсан Туркийн Адарыг 9:6-гаар ялав. 50 кг-ын жинд дэлхийн отгон аварга Юи Сүсаки, Азербайжаны хашир туршлагатай бөх Мария Стадникийг 2:2-оор ялж аваргалсан байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

50 кг: 1. Юи Сүсаки (Япон) 2. Мария Стадник (Азербайжан) 3. Анжелика Ветошкина (ОХУ), Эмилия Алина Вук (Румын)
53 кг: 1. Нанами Ирие 2. Уми Имаи (хоёул Япон) 3. Наталья Малышева (ОХУ), Сара Хильдебрадт (АНУ).
55 кг: 1. Стальвира Оршуш (ОХУ) 2. Бедиха Гун (Турк) 3. Нина Менкенова (ОХУ), Рамона Галамбос (Унгар)
57 кг: 1. Сае Нанью (Япон) 2. Татьяна Кит (Украин) 3. Ирина Ологонова, Александра Андреева (хоёул ОХУ)
59 кг: 1. Грейс Жекоб Буллен (Норвеги) 2. Акие Ханаи (Япон) 3. Лорен Нора Луив (АНУ), Элиф Есилирмак (Турк)
62 кг: 1. Кайла Миракле (АНУ) 2. Юлия Ткач (Украин) 3. Оливия Хеннингсон (Швед), Луиза Неймеш (Герман)
65 кг: 1. Петра Олли (Финлянд) 2. Мива Морикава (Япон) 3. Юлия Пронцевич (ОХУ), Хенна Йоханссон (Швед)
68 кг: 1. Даниэль Лапаж (Канад) 2. Алла Черкасова (Украин) 3. Тамыра Менса (АНУ), Оливия Ди Бакко (Канад)
72 кг: 1. Женни Франссон (Швед) 2. Татьяна Колесникова (ОХУ) 3. Виктория Френсис, Рейчел Воттерс (хоёул АНУ)
76 кг: 1. Аделин Грей (АНУ) 2. Ясемин Адар (Турк) 3. Эрика Вейбе (Канад), Эпп Мае (Эстони)

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж