"Пёнчан 2018": Өнөөдрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

"Пёнчан 2018": Өнөөдрийн хуваарь

"Пёнчан 2018": Өнөөдрийн хуваарь

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадам ирэх ням гаригт өндөрлөнө. Одоогоор 69 багц медалийн эзэд тодорсон бөгөөд 92 орноос 27 орон ямар нэгэн медаль хүртээд байна. Өнөөдрийн тэмцээн уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлөөр эхэлсэн. Мөн үдээс хойш уулын цанын эмэгтэй доунхилл төрлийн медальтнууд тодрохоос гадна гүйлтийн тэшүүр, хоккей зэрэг сонирхолтой уралдаанууд олон байна. 

2 сарын 21-ний өдрийн хуваарь (Улаанбаатарын цагаар)

  • 08:05 мин. Кёрлингийн эмэгтэй тойргийн тоглолт
  • 08:30 мин. Сноубордын эрэгтэй биг эйр урьдчилсан шатны үзүүлбэр
  • 09:00 мин. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэр
  • 10:00 мин. Уулын цанын эмэгтэй доунхилл төрөл (медаль)
  • 11:10 мин. Хоккейн эрэгтэй плэйоффын Чех-АНУ-н тоглолт
  • 13:05 мин. Кёрлингийн эрэгтэй тойргийн тоглолт
  • 13:35 мин. Цанын чөлөөт үсрэлтийн эрэгтэй кросс төрөл (медаль)
  • 15:40 мин. Хоккейн эмэгтэй хүрэл медалийн төлөөх ФинландОросын олимпийн баг
  • 15:40 мин. Хоккейн эрэгтэй плэйоффын Норвеги-Оросын олимпийн баг
  • 18:00 мин. Гүйлтийн цанын эмэгтэй багийн спринт төрөл (медаль)
  • 18:30 мин. Гүйлтийн цанын эрэгтэй багийн спринт төрөл (медаль)
  • 19:05 мин. Кёрлингийн эмэгтэй тойргийн тоглолт
  • 20:10 мин. Хоккейн эрэгтэй плэйоффын Канад-Финланд
  • 20:10 мин. Хоккейн эрэгтэй плэйоффын Швед-Герман
  • 21:00 мин. Гүйлтийн тэшүүрийн эмэгтэй багийн хөөх уралдаан (медаль)
  • 21:00 мин. Бобслейн эмэгтэй 2 хүний төрөл (медаль)
  • 21:15 мин. Гүйлтийн тэшүүрийн эрэгтэй багийн хөөх уралдаан (медаль)

Д.БЯМБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж