
Дээрх арга хэмжээг зохион байгуулах хүрээнд Засгийн газраас тогтоол гаргаж, их наадмыг зохион байгуулах хороог Гадаад харилцааны сайд Г.Занданшатараар ахлуулан байгуулсан байна.
Наадам нь олон улсын эрдэм шинжилгээний хурал, монгол туургатны үндэсний хувцасны үзүүлбэр, уран зураг, түүх, соёлын үзэсгэлэн, бөхийн барилдаан, сур харваа, концерт, үдэшлэг зэрэг олон хөтөлбөртэй аж. Наадамд Буриад,Тува, Халимаг, Өвөр Монгол, Шинжаан Уйгар зэрэг орнуудаас гадна ОХУ, Хятад улсаас төлөөлөгчид урьжээ.
Г.Дарь