Хятадын тамирчдын бүтэлгүйтэл дахин үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хятадын тамирчдын бүтэлгүйтэл дахин үргэлжлэв

Хятадын тамирчдын бүтэлгүйтэл дахин үргэлжлэв

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Тэмцээний 11 дэх өдөр буюу өчигдөр шорт-трекийн эмэгтэйчүүдийн багийн буухиа уралдаан /3000 м/ болж, ялагчид тодорсон. Энэ төрөлд оролцож буй Хятадын тамирчдын бүтэлгүйтэл дахин үргэлжлэв.

Шигшээ уралдаанд Хятад, Өмнөд Солонгос, Итали, Канадын баг тамирчид шалгарсан. Уралдааны төгсгөлд талбайн эзэд тэргүүлж, барианд орсон бол Хятад, Канад удаалсан. Мөнгөн медалиа алтан медаль болгох горьдлого тээн хүлээж байсан хятадуудыг алдаа гаргасан гэж үзэн медалиас хассан нь санамсаргүй үр дүн болсон юм. Талбайн эзэн орны тамирчин өөрийгөө алдаа хийсэн гэж үзсэн ч шүүгчид нарийн нягталсны үр дүнд ийм шийдвэрт хүрчээ. Шүүгчдийн шийдвэрээр мөнгө, хүрэл медаль хүртсэн Хятад, Канад хасагдаж, Итали мөнгө, ‘В’ хэсэгт уралдсан Нидерланд улсын баг хүрэл медалийн болзол хангасан юм.

Хятадын шорт-трекийн тамирчид тэмцээний эхнээс л бүтэлгүйтэж эхэлсэн. Уралдааны явцад олон тамирчид замын дундаас гарсан бөгөөд одоогоор урд хөршийн тамирчид энэ төрлөөс ганцхан мөнгөн медаль аваад байгаа бөгөөд эмэгтэй 1500 м-т л тэд медалийн тавцанд зогсоод байна. 

Хятадын эмэгтэй багийн азгүйтлийг сошиал хуудаст бичиж эхэлжээ. Энэ талаар өчигдөр Өмнөд Солонгос, Хятадын иргэд олон удаа маргалдсан. Эцэст нь тэднийг олимпийн наадамд азгүйтэж буйг дахин дахин нотолсоор. 

Хятадын шорт-трекийн эмэгтэй багийн тамирчид ‘Турин 2006’, ‘Сочи 2014’, ‘Пёнчан 2018’ наадмаас алдааны улмаас хасагдаж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж