“Дөлгөөн Дон”-ы бүрэн нягталсан эхийг хэвлэжээ | News.MN

“Дөлгөөн Дон”-ы бүрэн нягталсан эхийг хэвлэжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

“Дөлгөөн Дон”-ы бүрэн нягталсан эхийг хэвлэжээ

“Дөлгөөн Дон”-ы бүрэн нягталсан эхийг хэвлэжээ

Зөвлөлтийн нэрт зохиолч Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” романы нягтлан шинжилсэн бүрэн эхийг Ростов-на-Дону хотод хэвлэсэн талаар РИА Новости мэдээллээ.

Ростов мужийн Захирагчийн орлогч Игорь Гуськовын хэлснээр Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар романы хэд хэдэн эхийг 1999 онд худалдан авчээ. Михаил Шолоховыг амьд байх үед хэвлэгдсэн нийт 342 эхийг шинжээчид нягталсан байна. “Эдгээр эхийн аль нь ч зохиолчийн санааг бүрэн гаргаагүй байсан. 4000 гаруй зөрүүтэй хэсгүүдийг илрүүлсэн. Тиймээс энэ бүхнийг цэгцэлж, нэг хувилбар гаргах шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Дэлхийн уран зохиолын иснтитут гаргасан” хэмээн Игорь Гуськов хэлжээ.

Шинэчилсэн “Дөлгөөн Дон”-ыг хоёр ботиор хэвлэсэн бөгөөд Ростов мужийн захиргаа төсвөөсөө 900 мянган рубль гарган 1000 хувь хэвлэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zz 2018-02-21 59.153.113.75

bid nar er n yu unshij bsiimde, deer uyiin orchuulsan gadnii zohioluud er n l hetsuu yum bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж