Цахим халдлагын улмаас банкны салбарын амссан бодит хохирол мэдээлж байгаагаас 10-20 дахин их байх магадлалтайг Сбербанкны дэд ерөнхийлөгч Станислав Кузнецо РИА Новости-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
“Бид хэд хэдэн чиглэлээр дүн шинжилгээ хийж үзээд цахим халдлагаас амссан хохирол бодит байдал дээр 10-20 дахин их байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Цахим халдлагад өртөж хохирол амссан талаараа банкууд мэдээлээд байдаггүй. Тиймээс Төв банкнаас зарласан дүн мэдээ бол ихээхэн дарсан тоо юм” хэмээн тэр хэлсэн байна.
“Манай Сбербанкны хувьд бид хамгаалалтын хэд хэдэн түвшний системийг нэрвтрүүллээ. Өнгөрсөн оны долдугаар сард Оросын банкны систем рүү “унтаа вирус”-ээр халдсан. Үүнийг бид цаг тухайд нь зогсоож, өөрсдийгөө хамгаалж чадсан. Энэ халдлага дараа нь ч бас үргэлжилж, хэд хэдэн банк хохирсон. Хэрвээ банкууд мэдээллээ хоорондоо нууж хаалгүй чөлөөтэй солилцдог байсан бол ийм аюулыг тойрч гарч адах байсан” хэмээн Станислав Кузнецов хэлжээ.
Төв банкны дэд ерөнхийлөгч Дмитрий Скобелкин саяхан өнгөрсөн оны тоо баримтаас мэдээлсэн юм. Түүний хэлснээр өнгөрсөн 2017 хакерууд Оросын банкны систем рүү Cobalt Strike вирусийн тусламжтайгаар 11 удаа амжилттай довтолж, үүнээс банкууд 1,156 тэрбум рублийн хохирол амссан гэсэн юм. Банкуудаас гадна 240 гаруй санхүүгийн байгууллага мөн энэ халдлагад өртсөнийг Дмтрий Скобелкин хэлсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ