Машины зогсоол төлбөртэй байх ёстой гэж үздэг, төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгааг Москва хотын Зогсоолын орон зай хариуцсан захиргаа мэдээллээ.
Москва хот 2013 оноос машины зогсоолыг төлбөртэй болгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш төлбөртэй зогсоолоор иргэд 152 сая удаа үйлчлүүлсэн байна хэмээн Москва хотын Зогсоолын орон зай хариуцсан захиргааны албан мэдээнд дурджээ.
Төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэх, талбайг томсгох, үйлчилгээг сайжруулах тал дээр Москва хотын Зогсоолын орон зай хариуцсан захиргаа ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. “Үйлчилгээний чанар, төрлийг нэмэгдүүлэх тал ихээхэн анхаарч байна. Гар утасны ”Парковки Москвы” аппликейшний тусламжтайгаар иргэд чөлөөтэй, чирэгдэл багатай үйлчлүүлдэг болж байна. Мөн үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр юу хийх хэрэгтэй талаар, мөн өөр ямар үйлчилгээ хэрэгтэй талаар байнгын судалгаа явуулж байна. Жилээс жил төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна” гэж мэдээнд дурджээ.
Төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчдийг дэмжих үүднээс зөвшөөрөгдөөгүй газарт машинаа байрлуулсан жолоочид тавих торгуулийг өндөрсгөх бодлогыг Москва хотын захиргаа барьж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ