Хятадууд Цагаан сарын баярын үеэрээ нэгэндээ улаан дугтуйнд мөнгө хийн бэлэглэдэг уламжлалтай аж. Улаан дугтуй нь хамаатан садан, найз нөхдийн нөхөрлөл, шинэ жилийн амжилтыг бэлгэддэг байна. Уламжлал ёсоор бол улаан дугтуйг гэрлэсэн хүмүүс гэрлээгүй нэгэндээ, танилцсан найз нөхөд, дотно хүмүүс бие биедээ, мөн байрны хамгаалалтын ажилтан, рестораны зөөгч зэрэг хүмүүст өгдөг байжээ. Мөнгөний хэмжээ их биш байх бөгөөд зураг нь олз омгийг бэлгэдэх учиртай гэнэ.
Тэгвэл саяхан Хонконгийн судалгааны нийгэмлэгийнхэн нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаагаар энэ жилийн Цагаан сараар 20 хонконг доллартай улаан дугтуйг хамгийн олон хүн хүлээн авсан байна. Энэ нь нийт улаан дугтуй авсан хүний 57 хувийг эзлэх бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад бараг ойролцоо гарчээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ