Шадар сайд БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Шадар сайд БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байна

Төрийн ордонг өнөөдрөөс гадаадын төлөөлөгчид “амь” оруулаад байна. Үдээс өмнө УИХ-ын дарга Г.Батхүүд Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер уулзсан. Харин одоо Шадар сайд М.Энхболдод БНСУ-ын банкны ерөнхийлөгч Чон Со Ким тэргүүтэй төлөөлөгчид бараалхаад байна.

Дашрамд сануулахад, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад энэ сарын 21-23-ны хооронд төрийн айлчлал хийх болж тов нь зарлагдаад байгаа бөгөөд түүний угтал болсон арга хэмжээнүүд ийнхүү Төрийн ордонд болж буй нь энэ юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж