Нэгдүгээр сарын шилдэгт нэр дэвшигчид тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын шилдэгт нэр дэвшигчид тодорчээ

Нэгдүгээр сарын шилдэгт нэр дэвшигчид тодорчээ

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болсон уралдаан, тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор ‘Сарын шилдэг тамирчин’-г тодруулж байгаа билээ.

Өмнөх сарын шилдгүүдээр Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, Азийн аварга, 3×3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Д.Батсүрэн нар тодорч байв.

Шинэ оны эхний сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортууд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, дотоодын талбар өрсөлдөөн дүүрэн байлаа. Эдгээр тэмцээнүүдээс амжилтаараа онцгойрсон Монгол Улсын усанд сэлэлтийн 5 рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Алтан Гранпри тэмцээнд гурав дахь жилдээ түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар дэвшлээ.

‘Сарын шилдэг тамирчин’-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчныг хоёрдугаар сарын 26-нд зарлах аж.

САНАЛ ӨГӨХ ХОЛБООС

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж