УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шагнал гардууллаа

Сар шинийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, малаасаа хамгийн олон төлийг мэнд бойжуулсан малчдыг шилдгээр өргөмжилж шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ жил Архангай аймаг 14 улсын аварга малчин, 11 алтан төлийн эзэдтэй, улсад малын тоогоороо гуравдугаарт бичигдсэн амжилттай шороон нохой жилээ угтаж байна.

Тодруулбал, Улсын аварга малчнаар Их тамир сумын малчин Ө.Нямбаяр, Өндөр-Улаан сумын малчин Х.Дорждарам,  Цахир сумын малчин Б.Баянтөр, Жаргалант сумын малчин Б.Батмөнх нарын малчид байгаа юм. Харин Алтан унаганы эзнээр Их тамир сумын малчин  Ч.Амарсайхан, Өндөр-улаан сумын малчин Б.Цэдэндамбаа, Алтан хурганы эзнээр Тариат сумын малчин Н.Мөнхбат нар тус тус тодров.

Шагнал гардуулсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Архангай аймаг өмнөх жилийн эцсийн тооллогоор 5,3 сая тоо толгой мал тоолуулж, үхэр хонин сүргийн тоогоор улсдаа тэргүүн байр эзэлж байгааг тодотгосон юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж