Шүлхий гарсан есөн аймгийн 15 суманд хөл хорио тогтоожээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд, энэ сарын 15-нд Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий гарч хөл хорио тогтоосон байна..
Шүлхий гарсан Дорноговь аймгийн Эрдэнэ, Дундговийн Дэрэн, Гурвансайхан, Дэлгэрцогт, Булганы Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Өмнөговь, Сүхбаатарын Онгон, Говьсүмбэрийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалантад гарсан шүлхий өвчний улмаас 2411 толгой мал устгаж, 130 гаруй мянган толгой малыг вакцинжуулжээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Булганы Рашаант, Гурванбулаг сум, Өвархангайн Бүрд, Орхон аймгийн Жаргалант суманд шүлхийн голомт шинээр бий болсон байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ