Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 15 удаа хуралджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 15 удаа хуралджээ

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 15 удаа хуралджээ

УИХ-ын намрын чуулган завсарлаж,  байнгын хороод өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу байнгын хороод ажлаа танилцуулж буй. Энэ удаад УИХ дахь  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлыг онцолж байна. Тус байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллажээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо нийт 15 удаа, Тусгай хяналтын дэд хороо нэг удаа, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гурван удаа тус тус хуралдсан байна. Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудал хэлэлцэж, нийт 20 санал, дүгнэлт, нэг танилцуулга бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон бусад чиглэлээр нэг ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн УИХ-аар батлууллаа. Мөн санал хураалтын дүнгийн талаарх УИХ-ын даргын албан тоот нэгийг боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэл өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцан үнэлэлт, дүгнэлт өгч Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Түүнчлэн тайлангийн хугацаанд Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлснийг онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж