Асашёорюүгийн нүнжигтэй бэлэг

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн нүнжигтэй бэлэг

Асашёорюүгийн нүнжигтэй бэлэг

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж сар шинэ хуучрахаас өмнө Бурхан халдунд мөргөн сүсэглэв. Түүнтэй хамт улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Одсүрэн нар Бурхан халдуныг зорьжээ. Аварга, заан, арслан гурав хот руу ирэх замдаа Багануурт танихгүй айлд гэнэтийн зочин болж очин, сюрприз барьсан. Аян замын зургуудаа сошиал хуудсандаа сонирхуулж яваа аваргын аялалаас түүний дотны найз болон дотносон дэмжих болсон залуу заанд зориулсан бэлгийг харж болно. 

Сар шинийн өмнөхөн аймгийн арслан Б.Одсүрэн найздаа зориулан бэлэглэсэн "брэнд" бүсийг их аварга мөн Н.Жаргалбаяр заанд бэлэг болгожээ. LV  брэнд шиг харагдах ч анзаарвал LV үсгийн оронд AS хэмээн бичсэн энэ бүс бөхчүүдийн хувьд трэнд болж эхэлсэн бололтой.

 

 

 

 

 Б.АНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж