АНУ-ЫН ЛАС ВЕГАС ХОТОД БОЛОХ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД RE/MAX MONGOLIA-ИЙН 32 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО.
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн шилдгүүд нэг дор цуглах гэж байна. Энэ бол RE/MAX компанийн R4 арга хэмжээ юм. Жил бүр АНУ-ын Лас Вегас хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээн дээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх шилдэг технологи, ажиллах арга барил, зах зээлийн хөгжил, шийдлийг танилцуулагдаж тэднээс суралцах боломжийг олгодог. ДЭЛХИЙ ДАЯАР БАЙРШИХ 18,000 – 20,000 ОРЧИМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЦУГЛАДАГ уг арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийн Дэлхийн хамгийн том конференцид зүй ёсоор тооцогддог билээ.
Энэ удаагийн арга хэмжээ нь RE/MAX компани үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойн баяртай давхацсан сайхан үйл явдал болж байна.
Уг чуулга уулзалтанд RE/MAX Mongolia-ийн 32 төлөөлөгч оролцохоор АНУ-ыг зорих гэж байна. Өнгөрсөн жил RE/MAX Mongolia маань үйл ажиллагаагаа эхлээд 1с 3 жил болж буй орнуудын дундаас ХАМГИЙН ШИЛДЭГ УЛСААР шалгарсан гайхалтай мэдээтэй ирсэн билээ. Түүгээр зогсохгүй RE/MAX Mongolia нь үл хөдлөх хөрөнгийн салбарын Азийн бүсдээ тэргүүлж явааг дуулгахад таатай.
Дашрамд дурдахад RE/MAX франчайз бизнес Дэлхийн шилдэг 500 франчайз бизнесүүдийн жагсаалтанд 5-р байранд орсон гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа билээ. MCDONALD`S , SEVEN-ELEVEN зэрэг алдартай хоол болон минимаркетийн сүлжээ ресторануудтай хамт энэ жагсаалтыг тэргүүлж яваа нь брокер, брокер эзэмшигч болон зуучлагч нарт дэлхийн үл хөдлөх хөрөнгийн номер 1 байгууллагатай хамтран ажиллаж хамтдаа хөгжих хүслийг бий болгодог билээ.
Мөн RE/MAX компанийн 45 жилийн ойн баяр дээр алдарт дуучин Jon Bon Jovi
ирж нийт RE/MAX-чууддаа ая дуугаа өргөн нэгэн үдшийг хамтдаа үдэх юм. Түүгээр ч зогсохгүй Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарыг 45 жилийн турш нэгтгэж, бөмбөрцгийн нэг өнцгөөс нөгөө өнцөг булан бүртэй холбож чадсан энэхүү хүндэтгэлт баяраа Дэлхийд алдартай SAKKASAN NIGHT CLUB-д нэр төртэйгөөр тэмдэглэн өнгөрөөх билээ.
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг Монголтойгоо холбож, Монголын залуучуудыг Дэлхийн иргэн болгох эрхэм зорилгын төлөө ажиллаж яваа RE/MAX Mongolia-ийн хамт олонд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.