"Хотын шийдэл" хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

"Хотын шийдэл" хэлэлцүүлэг хийнэ

"Хотын шийдэл" хэлэлцүүлэг хийнэ

“Хотын шийдэл” хэлэлцүүлгийг НИТХ дахь АН-ын бүлэг сар бүр зохион байгуулдаг билээ. Хэлэлцүүлэг бүрт мэргэжлийн байгууллага, судлаачид болон иргэд олон нийт шийдвэр гаргагчдын саналыг авч зохион байгуулан, НИТХ болон холбогдох газарт санал хүргүүлдэг аж. 

Саяхан “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын дарга нарт зөвлөмжийг хүргүүлжээ. Нийслэлийн хэмжээнд гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг боловч тэдэнд зориулсан үйлчилгээ муу, хүүхдэд ээлтэй орчин бүрдээгүй гэж НИТХ дахь АН-ынхан үзэж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 2675 хүүхдэд нэг тоглоомын талбай, 3401 хүүхдэд нэг спорт чийрэгжүүлэлтийн талбай ногдож байгаа юм байна. Түүнчлэн хүүхдийг эрхийг хамгаалах чиглэлээр сурталчлан таниулах ажил төдийлөн хийгдэггүйн улмаас хүмүүс тэр бүр анхаардаггүй, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн хүсэл сонирхлыг тусгадаггүй зэрэг асуудлууд үүсдэг. Иймд хүүхдэд ээлтэй үйлчилгээг хөгжүүлэх, орчин бүрдүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр зөвлөмжийг гаргажээ. 

Харин 2018 оны гуравдугаар сарын 06-нд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулахаар иргэд аж ахуйн нэгжээс санал авч байгаа юм байна. Иргэд та бүхэн НИТХ дахь АН-ын бүлэгт хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар саналаа ирүүлж болох юм байна. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж