Баянхонгор аймагт 960 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймагт 960 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Баянхонгор аймагт 960 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон билээ. Өмнөх дугаарт “Эрх шилжүүлсэн нийт төсөл хөтөлбөр”-ийн мэдээллийг тоймлон хүргэсэн. Энэ удаад БСШУС-ын яамнаас Баянхонгор аймагт 2018 онд санхүүжүүлэх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн /тендер/ худалдан  авах ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм.

Э.Сүрэн

  1. Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар /Баянхонгор, Баянхонгор, Шинэжинст сум/
  2. Дотуур байрын барилга /Баянхонгор, Жинст сум/
  3. Сургуулийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Баян-Ойт сургууль/
  4. Сургуулийн барилга, 960 суудал /Баянхонгор, Баянхонгор сум/
  5. Сургуулийн спорт заалын барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Эрдэнэмандал ахлах сургууль/
  6. Цэцэрлэгийн барилга, 280 ор /Баянхонгор, Баянхонгор сум/
  7. Цэцэрлэгийн барилгын дуусгал /Баянхонгор, Баянхонгор сум/
  8. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Баянхонгор, Баянговь сум/
  9. Соёлын төвийн барилга, 200 суудал /Баянхонгор, Гурванбулаг сум/
  10. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Богд сум/
  11. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Жинст сум/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж