БНСУ-ын шорт-трекийн тамирчид алтан медалийн тоог ахиулав

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

БНСУ-ын шорт-трекийн тамирчид алтан медалийн тоог ахиулав

БНСУ-ын шорт-трекийн тамирчид алтан медалийн тоог ахиулав

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд таван өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. 92 орны баг тамирчид спортын 15 төрөлд өрсөлдөж байна. Нийт 102 багц медалийн эзэд тодрохоос 69 нь эзэддээ очжээ.

Наадмын 12 дахь өдөр буюу өчигдөр биатлон, шорт-трек, уран гулгалтын бүжгийн хосын төрөл зэрэг сонирхолтой тэмцээнүүд болж, медальтнууд тодорсон.

БНСУ-ын баг тамирчид энэхүү наадмаас шорт-трекийн төрлөөс тооцоолж байснаас бага медалийг аваад байна. Өмнөх уралдааны явцад гарсан алдааны улмаас медальд ойрхон байсан тамирчид медальгүй хоцорсон. Тэгвэл шорт-трекийн эмэгтэй багийн буухиад тэд аваргын алтан медалийг алдсангүй. Гэхдээ энэхүү алтан медаль тэдэнд маш үнэтэй ирсэн. Учир нь шигшээ уралдааны үеэр солонгос тамирчин унасан ч БНХАУ-ын тамирчинг хассан зэрэг санамсаргүй үр дүн гарсан. Ингэснээр зохион байгуулагч орон 4 алтан медальтайгаар Швед, Австрийн ард IX байрт бичигдэж эхэллээ. БНСУ-ын ард Япон, Швейцарь, Итали хоёр алтан медальтайгаар удаалж байна.

Канадчууд энэ удаагийн уран гулгалтын багийн төрөлд аваргын алтан медалийг авч наадмын нээлтийг сайхан эхлүүлсэн. Тэгвэл өчигдөр Канадын алдарт хос болох Тесса Вертью, Скотт Мойр олимпийн хошой аварга цолыг хүртсэн юм. Ингэснээр канадчууд найман алтан медальтай болж, жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Мөн өчигдрийн нэг сонирхолтой тэмцээн бобслей чарганы эрэгтэйчүүдийн хоёр хүний төрөлд аваргын алтан медалийг Канад, Германы баг хүртсэн ховор тохиолдол байлаа. Олимпийн наадмын алтан медалийг хамтдаа авч байсан тохиолдол 1998 оны Наганогийн олимпийн наадмын үеэр тохиож байсан бөгөөд Канад, Италийн баг энэ ховор амжилтын эзнээр бүртгэгдсэн түүхтэй.

Биатлоын холимог багийн уралдаан ч сонирхолтой болж, гараанаас эхлэн тэргүүлж байсан Германы баг медальгүй хоцорч дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ төрөлд Франц, Норвеги, Италийн баг тамирчид эхний байруудад орсон юм.

Наадмын эхний өдрөөс эхлэн тэргүүлж эхэлсэн Норвеги, Германы баг 11 алтан медальтайгаар итгэл төгс амжилтаараа ялгарч эхэллээ. Тэдний ард Канад 8, Нидерланд 6, Франц, АНУ 5 алтан медальтайгаар жагсаалтын эхний байруудад бичигдсэн хэвээр. Өнөөдрийн байдлаар 27 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Медалийн чанарыг хүснэгтээр хүргэе.

УЛС

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

НИЙТ МЕДАЛИЙН ТОО

  1.  

Норвеги

11

10

8

29

  1.  

Герман

11

7

5

23

  1.  

Канад

8

5

6

19

  1.  

Нидерланд

6

5

6

14

  1.  

Франц

5

4

4

13

  1.  

АНУ

5

3

4

12

  1.  

Швед

4

3

0

7

  1.  

Австри

4

2

4

10

  1.  

БНСУ

4

2

2

8

  1.  

Япон

2

5

3

10

  1.  

Швейцарь

2

4

1

7

  1.  

Итали

2

2

4

8

  1.  

Чех

1

2

3

6

  1.  

Словак

1

2

0

3

  1.  

Беларус

1

1

0

2

  1.  

Их Британи

1

0

3

4

  1.  

Польш

1

0

1

2

  1.  

Укриан

1

0

0

1

  1.  

БНХАУ

0

5

2

7

  1.  

Оросын олимпийн баг

0

3

8

11

  1.  

Австри

0

2

1

3

  1.  

Словени

0

1

0

1

  1.  

Финланд

0

0

3

3

  1.  

Испани

0

0

2

2

  1.  

Казахстан

0

0

1

1

  1.  

Латви

0

0

1

1

  1.  

Лихтенштейн

0

0

1

1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж