Мари Мартино хоёр олимп дараалан мөнгө медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Мари Мартино хоёр олимп дараалан мөнгө медаль хүртлээ

Мари Мартино хоёр олимп дараалан мөнгө медаль хүртлээ

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Өнөөдөр цанын эмэгтэйчүүдийн фристайл хафпайл төрлийн тэмцээн явагдаж, медальтнууд тодорлоо.

Сочигоос эхлэн өвлийн олимпийн хөтөлбөрт багтах болсон цанын эмэгтэйчүүдийн фристайл хафпайп төрлийн тэмцээн Финикс задгай паркад явагдлаа.

Экстрим спортийн өвлийн ‘X-Games’ тэмцээний 2016 оны аварга 2015 оны Крайшбергийн дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын Кэсси Шарп финалын гурав дахь оролдлогоо гүйцэтгэхэдээ шүүгчдээс 95.80 оноо авснаар алтан медаль хүртэхээр болж, анхны олимподоо түрүүллээ.

Сочигийн олимпод жижиг алдаа гаргасны улмаас мөнгөн медаль дээр бууж байсан 2017 оны өвлийн экстрим спортын ‘X-GAMES’ тэмцээний аварга Францын Мари Мартино энэ удаа мөн л мөнгөн медаль зүүхээр болсон юм. Тэрээр финалд  хоёр дахь оролдлогодоо 92.60 оноо авснаар эмэгтэйчүүдийн цанын фристайл хафпайп төрөлд хоёр олимп дараалан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

Тэгвэл АНУ-ын тамирчин Брита Сигурни 91.60 оноогоор хүрэл медаль дээр буусан бөгөөд Сочид энэ төрөлд түрүүлж байсан АНУ-ын Мэдди Боуман 11-т шалгарлаа. Мөн Сочид хүрэл медаль зүүж байсан Японы Аяна Онозука шагналт V байрыг эзэлсэн байна.

Ю.ЧИНБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж