Нэгдсэн Солонгосын эмэгтэй хоккейн баг тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Нэгдсэн Солонгосын эмэгтэй хоккейн баг тэмцээнээ дуусгалаа

Нэгдсэн Солонгосын эмэгтэй хоккейн баг тэмцээнээ дуусгалаа

Өвлийн олимпийн наадамд түүхэндээ анх удаа нэгдэн хамтдаа эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд оролцож буй Өмнөд болон Хойд Солонгосын баг сүүлийн тоглолтоо хийн тэмцээнээ дуусгалаа.

Нэгдсэн Солонгос тэмцээний ‘B’ хэсэгт Швейцарь, Швед, Японы багуудтай оноолт таарч, ур чадварын зөрүүний улмаас бүгдэд нь хожигдон эсрэг багийн хаалганд ердөө нэг шайб оруулан 20-ийг алдсан гэсэн үзүүлэлттэй бөгөөд тэдний нэр төрийн цорын ганц шайбыг хэсгийн сүүлийн тоглолтонд Японы шигшээн хаалганд Америк гаралтай Солонгос довтлогч Рэнди Гриффин оруулсан юм.

Улмаар Нэгдсэн Солонгос ‘B’ хэсгээс дөрвөөр шалгаран хэсгийн тэргүүн баг Швейцарийн шигшээд 2:0 ээр хожигдсноор 7-р байрын төлөө өмнө таарч хожигдож байсан Скандинавийн хойгийн Шведийн шигшээтэй тоглохоор оноолт таарлаа. Хэсгийн тоглолтонд Шведийн багт 8:0 ээр бут ниргүүлж байсан Нэгдсэн Солонгосын шигшээ өнөөдөр Квандон хоккейн ордон нутгийн хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг дор идэвхитэй тоглолтыг үзүүлсэн ч тусыг эс олон 6:1 ийн харьцаатай хожигдон 8-р байраар тэмцээнээ дуусгалаа. Тус тоглолтонд нэр төрийн ганц гоолыг 30 настай Өмнөд Солонгосын тамирчин Хан-Со-Жин оруулсан байна.

Өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээн үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд хагас шигшээд тоглолтууд болж байна.

Ю.ЧИНБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж