Герман, Канадууд алтан медалийг хамтдаа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Герман, Канадууд алтан медалийг хамтдаа хүртлээ

Герман, Канадууд алтан медалийг хамтдаа хүртлээ

“Пёнчан 2018” олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна.

Бобслей чарганы эрэгтэйчүүдийн 2 хүний төрөлд алтан медалийн эзнээр хоёр улсын баг тамирчид хүртлээ. Аваргын алтан медалийг Канадын Ж.Криппс/А.Копач болон Германы Ф.Фридрих/Т.Маргис нар нийт 3 мин 16.86 сек-н амжилтаар хүртлээ. Харин хүрэл медалийг Латвийн баг хүртжээ.

Алтан медаль хүртсэн Канадын баг 4 гараанд дөрвүүлэнд нь эхний 3-т багтах цагийн амжилтыг үзүүлээд байсан бол алтан медалийг хуваалцагч Германы залуус эхний 2 гараанд 5-р байранд орох амжилтыг үзүүлээд байсан бол 3-р гараанд энэ удаагийн олимпийн наадмын хамгийн өндөр амжилтыг үзүүлж 48.96 сек-н амжилтаар тэргүүлсэн. Ингээд шийдвэрлэх 4-р гараанд Латви тэргүүлж, Герман дэд байранд, Канадууд гутгаар байранд орж нийлбэр дүнгээр Канад, Германы залуус алтан медаль хүртсэн байна. Канад залуус 4 гарааны турш жигд амжилт үзүүлж байсан бол Герман залуус 3-р гараанд амжилттай уралдсан нь алтан медаль хүртэх гол үндэс болсон ажээ.

Олимпийн алтан медалийг бобслейн төрөлд хамтдаа хүртэж байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд 1998 оны Наганогийн олимпийн наадамд мөн Канад болон Италийн 2 хүний баг хамтдаа алтан медалийг хүртэж байжээ. Ийнхүү олимпийн наадмын бобслейн эрэгтэй хосын төрөлд 2 дахь удаагаа алтан медалийн хоёр эзэн тодорч байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж